Monday, March 31, 2008

Битмийнжихэд учир байнаа

Гадаа цас ханзарч цаг наашилж байгаа нь хичнээн сайхан ч энэ нь манайхны хувьд ядаргааны сезон эхэлдэг үе гэсэн үг. Иймээс битмийн (витамин) хэрэглээний талаар өөрийн дуулсан мэдсэнээ хуваалцахад зохимжтой үе гэж мунхаглан өөрийн гар компьютерийн гарыг нийлүүлж байгаа минь энээ. Тэхээр юуны өмнө битмийний хэрэгцээний тухай. Миний олж мэдсэнээр бидний бие махбодийн өдөр тутам шаардаж байдаг битмийний хэрэгцээ гэж юм байх. Тэрийг нь англиар буюу олон улсын түвшинд RDA (Recommended daily allowance) буюу монголчилбол, өдөр тутам хэрэглэвэл зохих хэмжээ гэдгийм байна. Ямар байгууллагаас гаргасан эсвэл ямар стандартаар явж байгаагаасаа шалтгаалаад энэ RDA нь бага зэрэг зөрүүтэй гардгийм байна лээ. Аль нь ч байлаа гэсэн манайхны хоол хүнсний хэрэглээ, хооллох соёл бол энэ хэрэгцээг хангах тал дээр хаана нь ч үгүй. Битмийний гол үүсвэр болох жимс ногооны монголчуудын хувьд төмс, байцаа, лууван, алим мандарин гэсхийгээд дуусдаг. За даа, алимыг ч байнга хэрэглэдэг нь бидний хэд бол доо. Уул нь бол Англи хэлэнд 'An apple a day' буюу "өдөр бүр нэг алим идэх" гэсэн хэлц байдийм байнлээ. Энэ бол цаанаа их учир утгатай үг гэж боддийн. Тэхээр манайхан ерөнхийдөө байнгын битмийний дутагдалтай явдаг гэсэн үг. Аргагүй дээ, хоолны variety буюу нэр төрөл сайтай, есөн шидийн ногоо жимс хэрэглэдэг барууныхан хүртэл нөгөө битмийнүүдийг чинь нэмэлтээр байнга хэрэглэж байхад. За тэхээр эндээс нэг юм тов тодорхой болж байна, бид битмийнийг байнга хэрэглэх гарцаагүй шаардлага ер нь байна. Харин одоо битмийн уух шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн нэг нь гараад аптийкт очлоо гэж бодий. Тэнд ороход нэг асуудал гарна. Нөгөө битмийн чинь тэнд ёоз ёозоороо, өнгө өнгөөрөө, улс улсаараа, үнэтэй хямдаараа байжийгаа. Алийг нь авах уу? Дахиад өөрийнхөө туршлага болон энэ талын боловсрол өндөртэй нөхрийнхөө зөвлөгөө хоёр дээр тулгуурлаад бяцхан зөвлөгөө өгий. Юуны өмнө үнэтэй л бол сайн гэдэг зарчмыг энд түр хойш нь тавиад аптийкт байгаа хамгийн олон ширхэгтэй битмийнээс нь эхлэн нэгбүрчлэн хайрцгийг нь харах хэрэгтэй. Тэнд нэг ширхэгт агуулагдах битмийн болон минерал буюу эрдэс бодис бүрийн хэмжээг заасан байгаа. Мэдээж энэ хэмжээ нь өндөр тусмаа сайн, таны хэрэгцээг төдийчинээ хангана гэсэн үг. Заримдаа хаана ямар фирмд үйлдвэрлэсэн гэдгээсээ хамаараад агууламж нь тийм ч өндөр биш хэрнээ үнэ нь өндөр байх хандлага байдийм байна лээ. Тийм учраас хайрцган дах ширхэг, ширхэг бүрийн агууламж хоёрыг эхлээд сайн анзаарах хэрэгтэй. Тэрнээс биш Амээрик үү, Гирмаан уу, эсвэл Орост үйлдвэрлэсэн үү гэдэг нь нээх чухал биш. Битмийн л бол битмийн. Гэхдээ манайхны хийдэг Битмийн Цэ гээд байгаа шар бөмбөлгүүд бол ёстой хэрэггүй эд гэдгийг саначаарай. Тэр бол зүгээр л будагтай чихэр. Хэрэв битмийн Цэ-г дангаар нь уух шаардлага гарвал Аскорбины хүчил-ийг авсан нь хамаагүй дээр. Яагаад гэвэл энэ нь цэврээрээ Цэ байдаг. За тэгээд мульт битмийнийг сонгохдоо аль болох олон ширхэгтэй, агууламж өндөртэйг нь сонгох хэрэгтэй. Бас нэг зөвлөгөө, би хувьдаа битмийн комплекс авахдаа Бөмбөгөрийн урд, Genex буудлын эсрэг талд байдаг Монос руу очдог. Миний туршлагаас харахад тэнд битмийн комплекс бусад газраас ямар ч байсан 2-3 мянган төгрөгөөр татуу байдийн. Эцэст нь хэлэхэд миний л мэдэх эргэн тойрны хүмүүс битмийн болон битмийн хэрэглээний талаар цэгцтэй мэдлэг байхгүй, тэгээд ч битмийнийг зөв зохистой хэрэглэдэггүй, хааяа нэг санахаараа эсвэл эмч хэлэхээр захын аптийкаас таарсаныг нь аваад уучдаг хүмүүс байдгийм. Ер нь манайхны дийлэнх нь тийм гэдэгт би эргэлзэкү байгаа. Тийм болохоор энийг уншаад чи нэг хүнтэй ч гэсэн хуваалцвал их л буян болжийгаан тэрдээ, хэ хэ.

Энд хэрэг болох болов уу гээд жишээ болох RDA-г нэгэн сайтаас авч доор тавьлаа. Энд дараад эх сайт руу нь орж болно. Анхааруулахад, энэ RDA яг туйлын зөв нь гэж би баталку. Яагаад гэвэл өөр жижиг ялгаатай хувилбарууд байдаг гэдгийг би дээр дурьдсан. Та нар хэрэгтэй бол өөрсдөө Google-дээд илүү мэдээлэл хайж олохоо хэнээр ч заалгахгүй. Зарим нэг монголчилж чадку битмийний нэрийг тэр чигээр нь орхисоныг бас анхаараарай.

Тосон даруулгатай битмийн*


Нас

Энерги

Уураг

Vit A

Vit D

Vit E

Vit K

k. cal

g

IU

*ug RE

IU

*ug

IU

*mg TE

*ug

Хүүхэд

4-6

1,800

30/24

2,500

500

400

5

9

7

-/20


7-10

2,400/

2,000

36/28

3,300

500

400

5

10

7

-/30

Эрэгтэй нас. хүр

15-18

3,000

54/59

5,000

1,000

400

5

15

10

-/65


19-24

3,000/

2,900

54/58

5,000

1,000

400

5

15

10

-/70


25-50

2,700

56/63

5,000

1,000

-

5

15

10

-/80


50+

2,400

56/63

5,000

1,000

-

10

15

10

-/80

Эмэгтэй нас.хүр

15-18

2,100

48/44

4,000

800

400

5

12

8

-/55


19-24

2,100

46/46

4,000

800

400

5

12

8

-/60


25-50

2,000

46/50

4,000

800

-

5

12

8

-/65


50+

1,800

46/50

4,000

800

-

10

12

8

-/65

* Энд эхний багана нь RDA-ийн хуучин стандарт, харин хоёр дах нь сүүлд гарсан стандарт гэнээ

Усан даруулгатай битмийн*


Нас

Аскорбин хүчил

(Вит С)

Folacin/ Folate

Niacin

Vit В2

Vit В1

Vit B6

Vit B12

mg

mcg

mg

mg

mg

mg

mcg

Хүүхэд

4-6

40/45

200/75

12

1.1

0.9

0.9/1.1

1.5/1.0


7-10

40/45

300/100

16/13

1.2

1.2/1.0

1.2

2.0/1.4

Эр.нас. хүр

15-18

45/60

400/200

20

1.8

1.5

2.0

3.0/2.0


19-24

45/60

400/200

20/19

1.8/1.7

1.5

2.0

3.0/2.0


25-50

45/60

400/200

18/19

1.6/1.7

1.4/1.5

2.0

3.0/2.0


50+

45/60

400/200

16/15

1.5/1.4

1.2

2.0

3.0/2.0

Эм.нас.хүр

15-18

45/60

400/180

14/15

1.4/1.3

1.1

2.0/1.5

3.0/2.0


19-24

45/60

400/180

14/15

1.4/1.3

1.1

2.0/1.6

3.0/2.0


25-50

45/60

400/180

13/15

1.2/1.3

1.0/1.1

2.0/1.6

3.0/2.0


50+

45/60

400/180

12/13

1.1/1.2

1.0

2.0/1.6

3.0/2.0


Минерал эрдэс бодис болон бусад*


Нас

Кальци

Фосфор

Иод

Төмөр

Магний

Цайр

Selenium

Фтор

mg

mg

ug

mg

mg

mg

*ug

*mg

Хүүхэд

4-6

800

800/500

80/90

10

200/130

10

-/20

-/1.1


7-10

800

800

110/120

10

250

10

-/30

-/3.2

Эр.нас.хүр

15-18

1200/1300

1200/1250

150

18/12

400/410

15

-/50

-/3.8


19-24

800/1000

800/700

140/150

10

350/400

15

-/70

-/3.8


25-50

800/1000

800/700

130/150

10

350/420

15

-/70

-/3.8


50+

800/1200

800/700

110/150

10

350/420

15

-/70

-/2.9

Эм.нас.хүр

15-18

1200/1300

1200/1250


Тайваний сониноос

Юуны өмнө Blogger дээр өөрийн блогтой болсондоо сэтгэгдэл тун өндөр байгаагаа зарлаж байна аа. За ингээд шууд бичлэгтээ оръё. Саявтархан нэг Тайвань хүүхэн миний Skype-аар орж ирдгийм байна. Тэгэхээр нь accept хийгээд авчлаа. Гол нь Тайваниас орж ирж байгаа болохоор их сонирхолтой санагдлаал даа. Тэрнээс биш орж ирсэн болгоныг accept-лана гэж юу байхав, хэ хэ. За тэр яахав. Түүнтэй энэ хугацаанд олон янзын сэдвээр ярилцлаа. Ярьсан зүйлсээсээ сонирхолтой байж магад гэсэн сэдвээ эхлээд хуваалцъя. Тайвань улс чинь манайхыг тусгаар улс гэж үздэггүй магадгүй цорын ганц улс байсан байх аа? Тэгээд энэ талаар түүний бодол санааг сонирхсийм. Тэгсэн мань хүн бол манайхыг тусгаар улс гэж хувьдаа үздэг юм байна. Яагаад гэхлээр, Монгол НҮБ-ийн гишүүн, харин Тайвань биш, тийм болохоор бидэнд тэгж хэлэх эрх байхгүй гэж байнлээ. Зөв л сэтгэлгээ!!! Ер нь бол Монголыг зөвшөөрдөггүй байсан нь зөвхөн тэдний албан бичиг цаасны хүрээнд байсан болтой юм. Одоо бол бичиг цаасан дээрээ ч, хүмүүсийн типикал үзэл бодол нь ч манайхыг хүлээн зөвшөөрдөг болсийм байна гэж бодсон. Баабар гуай энэ талаар нэг нийтлэлдээ дурьдсан байсан санагдана. Тэр хүүхэн хэлэхдээ Монголыг Хятадын хэсэг гэж үзэх явдал нь их хуучны үзэл гэж байнлээ. Та нар яадгийг мэдкү, гэхдээ би л хувьдаа анх Тайваний энэ бодлогыг сонсчоод их дургүй хүрдэг байсан. Өөрсдийгөө яая гэж байж бас Монголоор оролдоод байхийм гэж эгдүүцдэг байлаа. За энэ ч яахав, тэгээд түүнээс ер нь Хятадын талаар юу гэж боддогийг нь сонирхсон чинь хамгийн сонирхолтой нь Тайвань Хятадад нэгдэхэд огт санаа зовох зүйлгүй, тэхдээ энэ үзэл зөвхөн өөрөөр нь зогсохгүй маш өргөн хүрээнд байдаг гэнээ. Бараг 50 орчим хувь нь тэгж боддог байх гэж тэр хэлнэлээ. Энэ бас их сонин санагдсан шүү. Тэгсэн хэрнээ манайхны сэтгэхүй Хятадуудаас шал өөр гэж байгаам. Уул нь хэл яриа, хоол унд, уламжлалт соёл гээд тэднийг хооронд нь нэгтгэдэг зүйл олон байдагч хүмүүсийн сэтгэх арга барил нь өөр болцон болохоор Хятадаасаа шал өөр хүмүүс байдаг болтойм. Тайвань чинь зайлуул Голланд, Португал, Япон эд нарын захиргаанд олон жил явсан юм байна. Тийм болохоор хүмүүсийнх нь сэтгэхүй Хятадуудаас өөр байдаг гэж хэлсэн тэрний зөв болоод явчиж байгаам. За нэг иймэрхүү сонинтой. Жаахан ч гэсэн сонирхолтой мэдээлэл авсан гэж найджийна. Дараа түүнээр дамжуулж олж авсан өөр сонин хачинг хөөрнөө.


Өө тийм сонирхолтой байж магад гээд зургийг нь орууллаа. Япон соёл тэнд их хүчтэй байсан гэдгийн жишээ болох зураг.

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж...

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж... Нэг мэдсэн чинь далай юм уу, нуур юм уу ямар нэгэн их усны ойролцоо байж байх юм. Ганцаараа ч юм ши...