Monday, March 31, 2008

Тайваний сониноос

Юуны өмнө Blogger дээр өөрийн блогтой болсондоо сэтгэгдэл тун өндөр байгаагаа зарлаж байна аа. За ингээд шууд бичлэгтээ оръё. Саявтархан нэг Тайвань хүүхэн миний Skype-аар орж ирдгийм байна. Тэгэхээр нь accept хийгээд авчлаа. Гол нь Тайваниас орж ирж байгаа болохоор их сонирхолтой санагдлаал даа. Тэрнээс биш орж ирсэн болгоныг accept-лана гэж юу байхав, хэ хэ. За тэр яахав. Түүнтэй энэ хугацаанд олон янзын сэдвээр ярилцлаа. Ярьсан зүйлсээсээ сонирхолтой байж магад гэсэн сэдвээ эхлээд хуваалцъя. Тайвань улс чинь манайхыг тусгаар улс гэж үздэггүй магадгүй цорын ганц улс байсан байх аа? Тэгээд энэ талаар түүний бодол санааг сонирхсийм. Тэгсэн мань хүн бол манайхыг тусгаар улс гэж хувьдаа үздэг юм байна. Яагаад гэхлээр, Монгол НҮБ-ийн гишүүн, харин Тайвань биш, тийм болохоор бидэнд тэгж хэлэх эрх байхгүй гэж байнлээ. Зөв л сэтгэлгээ!!! Ер нь бол Монголыг зөвшөөрдөггүй байсан нь зөвхөн тэдний албан бичиг цаасны хүрээнд байсан болтой юм. Одоо бол бичиг цаасан дээрээ ч, хүмүүсийн типикал үзэл бодол нь ч манайхыг хүлээн зөвшөөрдөг болсийм байна гэж бодсон. Баабар гуай энэ талаар нэг нийтлэлдээ дурьдсан байсан санагдана. Тэр хүүхэн хэлэхдээ Монголыг Хятадын хэсэг гэж үзэх явдал нь их хуучны үзэл гэж байнлээ. Та нар яадгийг мэдкү, гэхдээ би л хувьдаа анх Тайваний энэ бодлогыг сонсчоод их дургүй хүрдэг байсан. Өөрсдийгөө яая гэж байж бас Монголоор оролдоод байхийм гэж эгдүүцдэг байлаа. За энэ ч яахав, тэгээд түүнээс ер нь Хятадын талаар юу гэж боддогийг нь сонирхсон чинь хамгийн сонирхолтой нь Тайвань Хятадад нэгдэхэд огт санаа зовох зүйлгүй, тэхдээ энэ үзэл зөвхөн өөрөөр нь зогсохгүй маш өргөн хүрээнд байдаг гэнээ. Бараг 50 орчим хувь нь тэгж боддог байх гэж тэр хэлнэлээ. Энэ бас их сонин санагдсан шүү. Тэгсэн хэрнээ манайхны сэтгэхүй Хятадуудаас шал өөр гэж байгаам. Уул нь хэл яриа, хоол унд, уламжлалт соёл гээд тэднийг хооронд нь нэгтгэдэг зүйл олон байдагч хүмүүсийн сэтгэх арга барил нь өөр болцон болохоор Хятадаасаа шал өөр хүмүүс байдаг болтойм. Тайвань чинь зайлуул Голланд, Португал, Япон эд нарын захиргаанд олон жил явсан юм байна. Тийм болохоор хүмүүсийнх нь сэтгэхүй Хятадуудаас өөр байдаг гэж хэлсэн тэрний зөв болоод явчиж байгаам. За нэг иймэрхүү сонинтой. Жаахан ч гэсэн сонирхолтой мэдээлэл авсан гэж найджийна. Дараа түүнээр дамжуулж олж авсан өөр сонин хачинг хөөрнөө.


Өө тийм сонирхолтой байж магад гээд зургийг нь орууллаа. Япон соёл тэнд их хүчтэй байсан гэдгийн жишээ болох зураг.

No comments:

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж...

Баярлан гомдов буюу зүүд ээ гэж... Нэг мэдсэн чинь далай юм уу, нуур юм уу ямар нэгэн их усны ойролцоо байж байх юм. Ганцаараа ч юм ши...